ОНГОН УУЛЫН ТАЛБАЙН ТАНИЛЦУУЛГА

Огноо: 2016-09-23

Төрөл: Алт

Байршил:

ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН БАЙРШЛЫН ТОЙМ ЗУРАГ

ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
Хайгуулын тусгай зөвшөөрлийн  талбай нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт харъяалагдах ба М-48-115 хавтгайд дараах солбицолд оршино.

ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН ГЕОЛОГИЙН ТОГТОЦ

Хайгуулын талбайд Кембрийн настай Дархан формацын гантигжсан шохойн чулуунаас Ордовик, Девоны цаг үед хамаарах интрузив бүрдэл мөн дөрөвдөгчийн настай сэвсгэр хурдас хүртэлх өөр өөр цаг хугацаанд үүссэн ялгаатай гарал үүсэлтэй тунамал, хувирмал, интрузив чулуулгууд тархсан байдаг. Үүнд:

  Доод Кембри. Дархан формац. Цагаан саарал өнгийн гантигжсан шохойн чулуу

  Дөрөвдөгчийн систем. Дунд-дээд хуримтлал.  Хуурай өргөн хөндийнүүдэд тархсан гол-хормойн гаралтай хагас мөлгөржсөн хайрга, элсэнцэр, шавранцар. ( 5-10м ) 

  Дунд-дээд хуримтлал.  Голын гаралтай 2 дэнжийн сайн мөлгөржсөн хайрга бүхий хүрэвтэр улаан өнгийн элс, элсэнцэр, шавранцар. ( 5-15 м )

  Девоны интрузив бүрдэл. 1 фаз. Жижиг ширхэгтэй гнейсжлэгдсэн боржин, дунд ширхэгтэй шүлтлэгдүү лейкоборжин, шүлтлэгдүү шигтгээлэгдүү лейкоборжин, шүлтлэгдүү шигтгээлэгдүү  лейкоборжин, шигтгээлэгдүү граносиенит, шигтгээлэг риолит түүний лав брекч. Метасоматоз хувирлууд: грейзинжилт, кварцжилт, калийн хээрийн жоншжилт, эпидотжилт, скарнжилт, лимонитжилт, пиритжилт, карбонатжилт 

  Ордовикийн Бороо голын бүрдэл. 2 фаз. Том дунд ширхэгтэй биотиттой заримдаа жижиг ширхэгтэй диоритын шлиф агуулсан боржин, гранадиорит.  1 фаз. Жижиг дунд, том ширхэгтэй габбро, том дунд ширхэгтэй габбродиорит, дунд ширхэгтэй диорит, шигтгээлэгдүү толборхог амфибиолоттой том ширхэгтэй габбродиорит, габброгийн найрлагатай судал, скарнжилтын хувирлууд.

ХАЙГУУЛЫН ТАЛБАЙН АШИГТ МАЛТМАЛ

    Хайгуулын талбай нь Баянголын арлан нумын террэйнд хамаарагддаг ба Хойт Хэнтийн алтны металлогений бүсэд  Баянголын гүний хагарал дээр байралдаг. Хайгуулын талбайн  районд Б. Батром, С. Төмөр нар  1989-1991 онд гүйцэтгэсэн 1:50000 масштабтай Хойт Хэнтийн алтны металлогений бүс дэх Орхонтуулын талбайд хийсэн геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын үед Туул голын адгаар үйлдвэрлэлийн агуулга бүхий алтны шороон хуримтлал, Онгон уулын орчимд, судлын алт-кварц-сульфидын формацын алтны бүлэг илрэл, Сэлэнгийн гүний чулуулгийн цогцолборуудтай холбоотой зэсийн илрэлүүд, девоны хагас гүний гаралтай риолитийн биетүүдтэй холбоотой алтны илрэлүүд, Дарханы свитийн шохойн чулуунуудтай холбоотой скарны төрлийн зэсийн илрэлүүдийг шинээр олж тогтоожээ. Эдгээрээс хайгуулын талбайд Онгонуулын алтны бүлэг илрэл, Зүүн дэл, Онгонуул-Баруун дэл, Мухдаг уулын алтны илрэлүүдийг олж тогтоожээ.

ХАЙГУУЛЫН ТАЛБАЙД ТОГТООГДСОН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ


 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.