Aлтны зах зээлийн төлөв байдлын судалгаа

Огноо: 2017-09-19


Дэлхийн алтны зах зээлийн эрэлт


Дэлхийн алтны эрэлтийг үнэт эдлэл; технологи, аж үйлдвэр; хөрөнгө оруулалт; төв банкны гэсэн 4 үндсэн хэсэгт ангилж болно. Эдгээрээс дийлэнх хэсгийг үнэт эдлэл болон хөрөнгө оруулалтын зориулалттай алтны эрэлт эзэлж байна. Сүүлийн 7 жилийн дэлхийн алтны эрэлтийг авч үзэхэд 2011 онд өмнөх оноос 12.4%-иар огцом өсч 4739.2 тоннд хүрснээс хойш 2015 он хүртэл тасралтгүй буурсан байна. Харин өнгөрсөн 2016 онд 1.62%-иар өсч 4315.0 тонн болжээ. Алтны эрэлтийг үндсэн ангиллуудаар авч үзье:



Төв банкуудын худалдан авалт


Төв банкууд нь өөрсдийн нөөцийн тодорхой хэсгийг алт хэлбэрээр бүрдүүлдэг тул дэлхийн алтны эрэлтийн тодорхой хэсгийг бий болгож байдаг. Хамгийн их алтны нөөцтэй төв банкнуудын алтны хэмжээ болон нийт нөөцөд эзлэх хувийг дараах хүснэгтэд харуулав:



Алт нийлүүлэгч улс орнууд


Шинээр олборлогдож байгаа дэлхийн нийт алтны 23% нь Ази тивд, 19% нь Төв болон Өмнөд Америкт тивд, 16% нь Хойд Америкт, 14% нь Африк тивд үйлдвэрлэгдэж байна.



Алт нийлүүлэгч олон улс байдаг ч нийт нийлүүлэлтийн тал хувийг зургаан улс бүрдүүлдэг. Дэлхийн томоохон алт нийлүүлэгч гэдэгт БНХАУ, Австрали, ОХУ, АНУ болон Канад зэрэг улсуудыг нэрлэж болохоор байна.


Алтны үнийн түүхэн тренд


Алтан стандартын уналтаас хойш алтны үнэ хэрхэн өөрчлөгдсөн, түүнд ямар үйл явдлууд нөлөөлсөн талаарх мэдээлэл нь алтны үний хэлбэлзлийг тайлбарлахад чухал юм.



Алтны үнэд нөлөөлж байсан зарим гол үйл явдлыг илүү дэлгэрэнгүй байдлаар тайлбарлавал:



Монголын Улсын алтны экспорт


Алт нь Монгол улсын экспортын орлогыг бүрдүүлэгч чухал үнэт металл юм. Энэхүү үнэт металлын экспортын орлого 2016 онд 600 сая ам.доллар давсан нь 2008 оноос хойш анх удаа бөгөөд сүүлийн 9 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 758 сая ам.долларт хүрээд байна.



 


Монголбанкны Судалгаа, статистикийн газар


 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.