Уул уурхайн салбарын дэлхийн өвүүд

Огноо: 2017-11-13

Хүн төрлөхтөнийаж үйлдвэржилтийн түүхэн соёл, өв уламжлалууд дотор уул уурхайн салбарын олборлолт ашиглалтын түүх  соёл,өв  уламжлал тэргүүлэх  байр суурийг эзэлдэг.
Дэлхийн нийтийн аж үйлдвэржилт нийгэм эдийн засгийнхөгжилд уул уурхайн салбар маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Хүн төрөлхтөний эртний түүх, соёл иргэншил, үйлдвэржилтийн дэвшил хөгжилд  олон төрлийн ашигт малтмал баэрдэс баялгийголборлон ашиглаж чаддаг болсон нь түүхэн үүрэг гүйцтэгсэн.
Хүний хэрэгцээг хангах ашигт малтмалууд тэр  дундаа метал төмөр түүхэн чухал үүрэг гүйцтэгсэнийг бид мэднэ. Нүүрс болон бусад ашигт малтмалуудыг олборлон ашиглахын тулд ил уурхай , баяжуулах үйлдвэр , уурхайчдын тосгон бий болсоноор уурхайчдын амьдралын хэв маяг, соёл , ёс заншил , өв уламжлал бий болж эхэлсэн.
Уул уурхайн техник технологийн хөгжил дэвшил нь дэлхийн шинжлэх ухаан техникийнхөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнбилээ.
НҮБ-н боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-с 1972 онд  дэлхийн соёлын өв уламжлал, үнэт өв, байгаль орчин, түүхэн дурсгалт газар оронг хадаглах хамгаалах тухай конвенц зохион байгуулагдсан. ЮНЕСКО-н энэ конвенцоос“Дэлхийнүнэт өв” «всемирное наследие» (World Heritage)  болсон байгалийн болон хүний гараар бүтээгдсэн түүхэн болонэкологийн ач холбогдолтой эд зүйлс, газар орон, барилга байгууламжуудыг хайрлан хамгаалж хадаглах , түгээн дэлгэрүүлэх тухай зааж өгсөн байна.
Дэлхийн нийт соёлын үнэт өвд 2015 байдлаар1007 обьект 161 улс орны нутаг дэвсгэртбүртгэгдсэн.
Энэ үнэт өвүүд дотораж үйлдвэрийн салбартай холбоотой 60 үнэт өв байдгаас уул уурхайн салбарын 24 түүхэн дурсгалт газар, үнэт өв бүртгэгдсэн байдаг.
Тэдгээрийн дотроос энэ удаа 15 түүхэн дурсгалтгазар , үнэт өвүүдийн тухай товч танилцуулъя.
1. Хуучин Давсны уурхай  Величке (Польш), 1978он
2. Уул уурхайн үйлдвэрлэлийн хот Рёрус (Норвеги), 1980он
3. Уул уурхайн хот Потоси (Боливи), 1987он
4.Уурхайчид суурьшсан эртний хот Гуанахуато (Мексик), 1988 он.
5. Хуучин уурхай Раммельсберг болон дагалдах хот  Гослар (Герман), 1992он
6. Уурхайн хот Банска-Штъявница (Словак), 1993он
7. Кутна Гора хот ба түүхийн дурсгалт төв болсонгэгээн Варвары сүм, Богородицы - Седлецийн шүтээний сүм (Чех ), 1995 он.
8. Эртний Ромын үед алт олборлож байсанхуучинуурхай Лас-Медулас. (Испани), 1997он
9. Шинэ чулуун зэвсгийн үеийн эд дурсгалт газар Спьенн болонМонс хот (Бельги), 2000он
10. Уул уурхайн үйлдвэрлэлийн бүс нутаг Блэнавон (Их Британи), 2000он
11.Уул уурхайн үйлдвэрлэлийн бүс нутаг(район)“Зэсийн том  уул” болонФалун хот(Швед), 2001он
12. Хуучин нүүрсний уурхай «Цольферайн» баЭссенехот(Герман), 2001он
13. Уул уурхайн үйлдвэрлэлийнбүс нутагКорнуолла ба баруун Девоншира (Их Британи), 2006он
14. Уурхайчдын хот  Сьюэлл (Чили), 2006он
15. Хуучин догшин шүүний уурхай Санта-Лаура (Чили), 2006он


 1.Хуучин давсны уурхай Величке

Давсны уурхай дахь эдгээр хөшөөнүүд дэлхий дээр ихэд алдаршсан. Энэхүү музейнь Польшийн Краков хотын ойролцоо Величка-Бохняд оршидог. Величкийн хуучин давсны уурхай нь ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвийн жагсаалтат 1978 онд,дэлхийн түүхэн дурсгалт хөшөө дурсгалын газрын жагсаалтат1994 онд бүртгэгдсэн.
Эртний түүхийн гар бичмэлд энэ уурхайг «Величестийн давс» гэж бичиж тэмдэглэсэн байдаг.
1000-н жилийн түүхтэй энэ уурхайг XII –р зууны үеэсэхлэн лам нар болон бенедиктинийн сүмийхэн  зүй зохисоор нь олборлон ашиглаж эхэлсэн байна.
XX-р зууны дундуур энэ уурхайн ашиглалтыг зогсоож музей,дурсгалын цогцолбор газар(комплекс) болгосон. Энэ хуучин давсны уурхайн музейн цогцолбор нь маш олон хэвтээ малталтын амтай тэдгээрийн урт нь ойролцоогоор 350км , хамгийн сүүлд  уурхай хаагдах  үеийн 350 метрийн газрын гүнд сүүлчийн хэвтээмалталтын ам байдаг. Музейн цогцолбороораялахэкскурсийн маршрут 64-135метрийн газрын гүнд 2км гаруй үргэжилдэг.
Энэ давсны уурхайнмузейг жил бүр ойролцоогоор 1 сая жуулчин ирж үздэг. Газрын гүнд 135 метр урт үргэжлэх музейн үзмэрүүд нь уул уурхайн салбарын дэлхийд алдартай ,томоохон бүтээлүүдэд тооцогддог юм.
Музейн үзмэрүүдэд эрт дээр үеийнуул уурхайн тоног төхөөрөмж болон уурхайчдын багаж хэрэгсэл, давс олборлох орчин үеийн техник технологи , тоног төхөөрөмжүүд болон бусад үзмэрүүд , эрдэсүүдийн цуглуулгууд түүний тухай уран зохиолын ба шинжлэх ухааны тайлбар бүтээлүүд байдаг. Энэхүү уурхай музейн цогцолборын 211 метрийн газрын гүнд байрлах хэвтэй малталтын аманд уушигны өвчин бронхид , астамтай хүмүүсийг  эмчилдэг сувилалын газар чбайдаг. Музейн цогцолборын бас нэг алдартай үзмэр нь101 метрийн гүнд оршдог сувдан бунхан ба гэгээнКинги юм.Түүнийг хэмжээгээр нь газар доорхи Польшийн католги сүм гэж хэлж болно. (урт — 54 метр, өргөн — 15-18 метр, өндөр — 10-12 метр).
  Энэ гэгээн Кингинь давс олборлогч уурхайчдын шүтээн сахиус нь байсан.Домогт  өгүүлсэнээр XIII-р зууны үеийнВенгерийн хаан Бела IV өөрийн охин Кингийг Польшын Краковын ван Болеславд гэргий болгон өгөхөөр тохиролцсонбайна.Кинг охины аав  Бела хаан Венгер дахь давсны уурхайгаа охиндооинж болгон өгсөнбөгөөд Кинг охин уурхай дотор хуримын бөгжөө унагасан байна. Охины амьдрах Краков хотод давс  алт шиг үнэтэй байсан баохин Краков хотод ирээд давсны орд газрыг хотын оршин суугчдад  зааж өгсөн.Анхны уурхайн олборлолтоор охины Венгерийн уурхайд унагасан бөгж гарч ирсэн гэж домогт өгүүлдэг.
 Величкийн давсны орд газарыг ойролцоогоор 15 сая жилийн өмнө миоценскийн эринд үүссэн гэж үздэг.
 Гэгээн Кингийн бунхан
 Морь ажиллуулан онгойлгодог модон хаалга

2. Уул уурхайн хот Рёрус (Норвеги), 1980он
Норвегийн уурхайн хуучин хотРёруснь (Норвеги-Røros) Шведийн хилээс  холгүй уулархаг нутагт оршдог.
Тус хотын түүх нь түүний хажуугийн зэсийн уурхайг XVII-р зуунаас 1977 он хүртэл бараг 333 жил  олборлон ашиглаж ирсэнтэй шууд холбоотой. Рёрус хотыг 1679 онд Шведийн цэргүүд эвдэн сүйтгэсэний дараа дахин сэргээн босгосон гэдэг.Хот ид цэцэглэн хөгжиж байх үеэс үлдсэн дундад зууны үеийн хуучин модон байшингуудаас бүрддэг. Энэ хотын гудамж талбай, байшин барилгууд нь  бараг байгалийн ил музейнцогцолборгэсэн үг.Хүн төрөлхтөн байгаль орчинтой хэрэхэн харьцаж уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсны нэг тод илрэл мөн устаж үгүйболсон түүхэн соёлын өв уламжлалтай түүхийн дурсгалт ихтэй хот юм. Рёрусхотыг 1980 онд ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвийн бүртгэлд оруулсан.Хотын сүлд нь уурхайчдын билэг тэмдэг болсон зөрөлдсөн 2 алх байдаг.
Хотыг үндэслэгч нар нь Немецийн үйлдвэр, банкны эзэд юм. Тухайн үед уурхайд ажиллахаар Герман , Чех зэрэг улсуудаас олон ажилчид энэхүү хотыг зорин ирж суурьшсан байдаг.Рёрус хотын гол үзмэр бол зэсийн хуучин уурхай,уулын ажлын онцлогыг харуулсан ил уурхай , хуучин зэс хайлуулах үйлдвэр зэрэг багтдаг.
Рёрус хотын өвөл:
 Хотын төв гудамж:
 
3. Уул уурхайн үйлдвэрлэлийн хот Потоси (Боливи), 1987он
Хамгийн анх 1546 онд Серро-Рикод эзэн хааны харьяат хот Потоси үүсгэн байгуулагдсан.
XVI- зууны үед  Потоси хот дэлхийн хамгийн аж үйлдвэржсэн (район) бүс нутгийн нэг байсан  ба энд гидравлик энергийг ашиглан ажиллах мөнгө олборлох уурхай бaболовсоруулах үйлдвэрүүд ажиллаж байсан. Тухайн үедээ энэ мөнгөний орд газарт баян өндөр агуулгатай, маш их өргөн цар хүрээнд үйл ажиллагаа явуулж олон мянган хүн тус уурхайд ажиллажбайсан учир хэдэн арван жил Потосийн хүн ам Лондон , Парисийн хүн амаас ихбайсан.
Анх уурхайн тосгонд 170 испани,  3000 гаран индианчууд ажиллаж  амьдарч байсан бол 20 жилийн дараа гэхэд хотын хүн ам 125 мянгад  хүрч байсанбайна. Серро-Рикогынбүс нутагт аж үйлдвэржилтийн бэлэгтэмдэгболсон дэвшилтэттехнологитой ус татах систем ,усан сан, Сан-Лоренцын сүм, Мөнгө хайлах үйлдвэр, ажилчдад зориулсан орон сууцны хуучин байшингууд гээд түүхийн дурсгалт газрууд олон бий.Боливийн Потоси хотыг 1987 онд  ЮНЕСКО-н дэлхийн соёлын өвд бүртгэсэн.  Потосийн уурхай ньтухайн үедээ уул уурхайн цорын ганц дэвшилтэт технологи ашиглаж байсантүүхэн дурсгалт газар юм. Уран зохиол,үлгэр домог, өв уламжлал,  шашны бүтээлүүдэд түүний тухайөгүүлсэн байдаг.
 
Потоси хотыг дүрсэлсэн сийлбэр:

Дэлхийн сонгодог зохиолч  М. Сервантесын романд  гол баатар Дон Киход  өөрийн үнэнч дагуул Санчо- Пансын өмнө « Энэ чинь Потоси юу? » гэж уулга алддаг хэсэг байдаг.
XVI-р зууны дунд үед Испанийн  колончлогчид нутгийн уугуул оршин суугчидындомогяриа ,  мэдээлэлээс үндэслэнАндын нурууны5000метрын өндөрт«Мөнгөн уул»олж нээн Баян уул Потоси
(«Cerro Rico Potosi ») гэж нэрлэсэн.
Тэр үеийн Испанчууд уул уурхайн талын мэдлэг чадвар, туршлага, технологи муу байсан учир немецийн уурхайчдыг урьж ажиллуулсан. Тэд өөрсдийн уурхайн багаж хэрэгсэл, техник технолгитой ирдэг байсан байна. Тэнд тэд хамгийн анх мөнгийг мөнгөн усанд шингээх наалдуулах (амальгирования) арга ажиллагаагаар баяжуулан авч эхэлсэн байна.
XVI-р зууны төгсгөл гэхэд Потоси дэлхийн хамгийн том уул уурхайн үйлдвэрлэлийн төв болонөргөжсөн ба тэр үеийн дэлхийн бүх мөнгө олборлолтын 50% -г Потоси уурхайгаас авч байсан байна.
Эрт дээр үед мухар сүсэгтэй Потосийн уурхайчид газар доорхи онгон сахиус Тиод (Испани хэлний,  ах-ажаа   гэсэн үг)  савдаг бол баян уурхайн жинхэн эзэн нь гэж ойлгон тахин шүтдэг байжээ. Тэр үед уурхайчид түүнийг аргадан гуйж байнга өргөл өгч , мөргөл үйлдсэнээр  тэр их баялаг оршин байж тэдэнд баялагаасаа харамгүй өгч байгаа гэж ойлгодог байсан.
Уурхайгаас үүссэн хөндийд Тиогийн болхи баримлыг байрлуулан  байнга ангайж байдаг аманд нь асаасан тамхи зуулгах, гэрийн нэрмэл  архи аягалахгэх мэтээр өргөл барьц өргөж тахин шүтэж биднийг аюул осолгүй , эрүүл саруул олз омог ихтэй ажилуулж өгөөч гэж байнга мөргөн залбирч гуйдаг  байжээ.
Энэ Баян ууланд 500 гаруй  уурхайн ам бий болсон  ба одооч тэдний 100 гаруй нь ажиллаж байна.
Өнөөдөр ч Потосийн уурхайд 9000 гаруйхувь хүмүүсба уурхайчидбайнга ажилладагтэдгээрийн дунд  насанд хүрээгүй хүүхэд залуучууд ч гэсэн хүнд хөдөлмөр эрхлэн ажиллаж байна. Энэхүү уулын өндөр нь уурхай анх нээгдсэнээс хойш 400 метрээр доошилсон гэж үздэг.


Потоси уул ба хот

4.Түүхэн хот Гуанахуата ба түүний хажуугийн уурхайЛа Валенсиана(Мексик), 1988 он.
Дэлхийн соёлын өвд 1988 онд бүртгэгдсэн  түүхэн хот Гуанахуато болон түүний хажуугийн Ла Валенсиана уурхай Мексик улсад оршдог.Гуанахуато  хот оршдог тэрхүү газрыг өмнө нь нутгийн уугуул индианчууд
«металлын орон» буюу  «Mo-o-ti», гэж нэрлэж байсан байна.Тэд тэндээс алт олборлож байсан байна. Гуанахуато хотын өнөөгийн нэр «Quanax huato» гэдэг нь «мэлхийн толгод» гэсэн утагтай үг .
Гуанахуато  хотыг XVI-р зууны үед   Испаничууд  бүтээн байгуулсан батэндээс  маш их хэмжээний мөнгө олборлож эхэлсэн. Тэнд мөнгө олборлохын тулд мөн л Германаас олон зуун уурхайчид мэргэжилтэнүүдийг урьж авчирсан.  Германы алдарт сэтгэгч эрдэмтэн А.Гумбольдт тухайн үед Америкаар аялсаныхаа дараа 1799 онд бичихдээ”Би Өмнөд Америкт  аялаж Ла Валенсиана  уурхайг үзсэний  дараа хаанаас гаралтай , ямар үндэстнээ сайн ойлгосон, Энд Франц хүн бүрийг эмч , Герман хүн бүрийг уурхайчин гэж тооцож байна”  гэж бичиж байжээ.
Дэлхийн мөнгө олборлолтын хамгийн ихийгXVIII- зууны дунд үе хүртэл зөвхөн Гуанахуата уурхайгаас олборлож байсан.
Энэ хотод  уурхайн 600метрийн гүнд орох «тамын үхэл» гэж нэрлэгдэх уурхайн босоо ам мөн маш сайн хадгалагдан үлдсэнгазар доорхи гудамж гээд уул уурхайн холбогдолтой түүхэндурсгалт газрууд олон бий. Хотын төвд орших дээш гарсан хэд хэдэн гарцтай газар доорхи энэ гудамж нь ХХ –зууны дунд үе хүртэл гудамжны хөдөлгөөнийг бууруулахад ашиглагдаж байсан. Өмнөд  Америкийн барилга архитектурынөвөрмөц онцолгыг харуулсантансаг гоё сүм Ла-Компаниболон  уурхайгид олборлон ашиглаж  байх үед баригдсан дундад зууны үеийнсонгодог загвар, хэлбэр хийцтэй олон байшин барилгууд энэ хотод байдаг.Мөн энэ хот Мексикийн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын бас нэг түүхэн дурсгалт газар юм.


Хотын байдал:


 Газар доорхи гудамж
 

5. Эртний хуучин уурхай Раммельсберг болон түүхэн хот Гослар (Германи), 1992 он.
1992 онд ЮНЕСКО-н хүн төрөлхтөний соёлын өвд бүртгэгдсэн энэ газар орон нь дэлхий дээрхихүний гараар бүтээгдсэн гайхамшигуудын нэг юм. Х зууны үед Раммельсбергын уулнаас  алт агуулсан  зэс, мөнгөний хүдэр олж илрүүлэн орд газрыголборлон ашиглаж эхэлсэн түүхтэй.
Гэхдээ археологийн  олдвор судалгаанаас үзвэл МЭӨ IV—III  зууны үед тэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан байна. МЭ 968 онд уурхайг олборлон ашиглаж байсан ботид баримт болсонархеологийн олдвор байдаг.Тус уурхайн олборлолтын үйл ажиллагаа нь хамгийн сүүлд 1988 онд зогссон. Эндээс үзвэл  энэ  орд газар бараг  1000 гаруй  жил уул уурхайн олборлотын үйл ажиллагаа явагдсан байна.
Энэ уурхайгаас эхний үед ил уурхайн аргаармөнгө дараа нь зэс олборлож байсан ба хожим далд уурхайгаас цагаан тугалгыг олборлож байсан.
Раммельсбергын уурхайньуул уурхайн салбарт шинэтехнологи , хөгжил дэвшил,шинэ соёл, шинээрин үеийг  авчирсан гэж үздэг. Тэндуурхайчид ирж суурьшсанаар хүн амын төвлөрөл бий болсоноос гадна уурхайчид гар урлалынүйл ажиллагаа явуулах мөн түүнчлэн  уул уурхайн хууль дүрэм, журмыг бий болгожуурхайчдын өөрийн гэсэн соёл ,дадал зуршил,  өв уламжлал бий болгосон байна.Өнөөдөр тэр хаагдсан хуучин уурхайг түшиглэсэн уул уурхайн музей байгуулагдсан байна. Тус музейн үзмэрүүд ньуул уурхайн техник технологийн хөгжил дэвшилийн үе үеийн түүхийг илтгэн харуулсан багаж хэрэгсэл, техник тоног төхөөрүүмжүүд байдаг.
Уурхайн хаяанд эртний хот Гослар оршидогбабаян уурхайг түшиглэсэн энэхүү хот тухайн үедээ Ганзейскийн зөвлөлдөө чухал байр суурь эзэлдэг байсан байна.Энэ хот  X–XII зуунд Ромын эзэнт улсын Герман дахь засаг захиргааны төв байсан.

Хуучин уурхайн барилга буюу музей:

6. Банска-Штъявница хот (Словакия), 1993 г.
Словакийн Банска-Штьявница хотыгЮНЕСКО-н соёлын өвд 1993 онд бүртгэж авсан. Уул уурхайн үйлдвэрийн хуучин хот Банска-Штьявница бол хүн төрөлхтөний байгаль дэлхий, хүрээлэн байгаа орчин газар шороотой хэрхэнхарилцаж байсны нэг тод дурсгал болсон байгаль дээрхи ил музейн үзмэрюм.  МЭ III-р зууны үед Кельтууд Банска-Штьявницын орд газраас мөнгө олборлож байсан мэдээ баримт байдаг. XII-р зууны үед хот“аймшигт уурхай” гэж нэрлэгддэг байсан ба европдоо хамгийн том уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан байна. Энэ уурхайд дэлхийд хамгийн анхудаа 1627онд уулын цулыг бутлахын тулд тэсрэх бодис - дарь ашиглаж эхэлсэн  байна.
Банска-¬Штьявница хотыг дүрслэн үзүүлсэн хуучин зураг :
 
 
Уулын инженер баяжуулагч: Д.Отгонбаатар   


 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.