Тендерийн Урилга

Огноо: 2010-11-03

Огноо: 2010-11-03

Тендер шалгаруулалтын нэр: Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт орших төмрийн ордын ашиглалтын өмнөх усны хайгуулын өрмийн ажил гүйцэтгэх.

Уг ажлыг гүйцэтгэх зорилгоор мэргэжлийн байгууллага, компаниудтай гэрээ байгуулан ажиллах гэж байгаа тул уг ажлыг гүйцэтгэх сонирхолтой компаниуд мэдүүлгээ 2010 оны XI сарын 8-ны дотор ирүүлнэ үү. Мэдүүлгээ гаргаж буй компани нь уг ажлыг гүйцэтгэх чадвартайг нотлох зорилгоор дараахь мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд :

1. Компанийн ерөнхий танилцуулга

2. 2009-2010 онд хийсэн ажлын танилцуулга болон захиалагч нарын ажлын гүйцэтгэлийн тухай товч танилцуулга

3. Санхүүгийн чадавхийн талаархи мэдээлэл /Санхүүгийн тайлангийн баталгаажсан хуулбар/

4. Ажилд шаардлагатай техник, ажиллах боловсон хүчний талаархи мэдээлэл

Сонирхсон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Утас: 9999-0233, факс 32 65 35 Хаяг: Бодь Цамхаг, 3 давхар 301 тоот

Улаанбаатар-15160 Засаг Чандмань Майнз ХХК

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.