

ОЮУ ТОЛГОЙ логотой бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт оролцох санал


Огноо: 2010-12-02
Оюу Толгой ХХК компанийн өөрийн лого бүхий дараахь төрлийн бараануудыг сонирхож байгаа тул саналаа ирүүлэхийг урьж байна.
Үүнд:
1. Оюу Толгой логотой гар чийдэн – 5000 ширхэг
2. Оюу Толгой логотой хантааз – 3000 ширхэг
3. Оюу Толгой логотой бал – 5000 ширхэг
4. Оюу Толгой логотой тэмдэглэлийн дэвтэр жижиг, том – 5000 ширхэг
Үнийн саналаа явуулахдаа дараахь мэдээллийг заавал хавсаргах:
1. Бараа бүтээгдэхүүний танилцуулга: үүнд: зураг, бараа бүтээгдэхүүний тодорхойлолт
2. Уг салбарт ажилласан туршлага болон хийж байсан бараа бүтээгдэхүүний зураг танилцуулга
3. Үнийг бараа тус бүр дээр тусад нь өгөх. Жишээ: Бал 500-8500 гэж бичэхгүй байх бал болгоны ард өөрийнх нь үнэ нь байх.
4. Хүргэлтийн хугацаа
Үнийн саналыг immibidbox@ot.mn хаяг руу 2010 оны 12-р сарын 8 ны 17:00 цагаас өмнө явуулна уу.
Компани нь сонирхолоо илэрхийлсэн саналыг бэлтгэхэд гарч болзошгүй ямарваа нэгэн зардлыг хариуцахгүй болно.
Хэрэв танд асуулт байвал immibidbox@ot.mn гэсэн хаяг руу электрон захиа явуулах буюу +976-11-331880 +976-11-331880 : Ext: 3338 утсаар холбоо барина уу.
Оюу Толгой ХХК
Хангамж, худалдан авалтын хэлтэс