Айвенхоу Майнз Оюу Толгой дахь алт-зэсийн уурхайн цогцолборт явагдаж буй барилгын ажилд зориулан 2011 онд 2,3 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталлаа

Огноо: 2011-01-11

Айвенхоу Майнз Оюу Толгой дахь алт-зэсийн уурхайн цогцолборт явагдаж буй барилгын ажилд зориулан 2011 онд 2,3 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталлаа

2012 онд үйлдвэрлэл эхлүүлэх зорилт тавьсан барилгын ажил 13%-ийн гүйцэтгэлтэй байна

Энэхүү ажилд хоногт 100,000 тонн хүдэр боловсруулах анхны хүчин чадлыг 60%-иар нэмэгдүүлж хоногт 160,000 тонн хүдэр боловсруулах арга хэмжээ багтаж байна

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР - Монголын өмнөд бүс нутагт орших Оюу Толгойн зэс-алтны төслийн барилгын ажлын эхний үе шатны оргил жил болох 2011 онд зориулан 2,3 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталсныг Айвенхоу Майнзын Гүйцэтгэх тэргүүн бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Роберт Фридланд, Ерөнхийлөгч Жон Макен нар өнөөдөр мэдэгдлээ.

Айвенхоу Майнз компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс дээрх санхүүжилтийн төсвийг баталсан энэхүү шийдвэр нь Айвенхоу Майнз-Рио Тинто нарын хамтарсан Оюу Толгой төслийг удирдах Техникийн зөвлөл болон Айвенхоу Майнз 66%, Монгол улсын Засгийн газар 34%-ийг тус тус эзэмшдэг Оюу Толгойн лиценз эзэмшигч “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс хоногт 100,000 тонн баяжмал боловсруулах төслийг эцэслэн баталсан өмнөх шийдвэрүүдийг залгамжлан гарсан юм.

“2010 онд барилгын ажлыг бүрэн хэмжээ, хүчин чадлаар нь маш амжилттай ажиллуулж чадсанаар бид төлөвлөж байснаас зургаан сарын өмнө анхны хүдрийг баяжуулах үйлдвэрт хүргэх боломжтой боллоо. Оюу Толгой нь Өмнөд Оюугийн ил уурхайн хүдрээс гарган авах баяжмал дахь зэс, алтыг 2012 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн арилжаанд гаргах болно” хэмээн ноён Макен хэллээ.

“Гурван мянга гаруй Монгол ажилчид бүхий манай төслийн багийн хийж буй бүтээн байгуулалтын эрчимтэй ажлын үр дүнд төлөвлөсөн хугацаанаасаа өмнө алтаар баялаг ил уурхайн хүдрээс орлого олж эхлэх боломжтой болно гэсэн үг юм. Үүний сацуу зэсээр баялаг Хюго Дамметийн ордын блокчлон олборлох далд уурхайн  цаашдын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

“Рио Тинтотой байгуулсан шинэ гэрээний хүрээнд хийгдсэн санхүүгийн хэд хэдэн арга хэмжээнүүд нь барилгын эхний үе шатны ажлын явцад байгуулах хамгийн томоохон гэрээнүүдэд ойрын хугацаанд гарын үсэг зурах боломжийг бүрдүүлж байгаа юм”.

2011 оны барилгын ажлын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд

2011 оны барилгын ажлын хөтөлбөрийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдэд дараах зүйлс багтана. Үүнд:

  • Зэс-алт баяжуулах үйлдвэр байгуулах ажилд 561 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд үүнд барилгыг бүрэн битүүлэх, газар дээрх хүдрийн туузан дамжуулагчийн ган хийцийг дуусгах, дөрвөн бөмбөлөгт тээрмийн нэгийг суурилуулах, хайрга бутлуурийн материал тээвэрлэх бүх тоног төхөөрөмжийг суурилуулах зэрэг ажлууд орно.
  • 186 сая ам.долларыг уурхайн эхний ээлжийн ачааны машин механизмын парк, экскаватор болон бусад туслах тоног төхөөрөмж худалдан авах, Өмнөд Оюугийн ил уурхайн хөрс хуулалтын ажлыг эхлүүлэх ажилд төсөвлөсөн.
  • Төслийн дэд бүтэц ба эрчим хүчний хангамжийн ажилд 713 сая ам.доллар төсөвлөсөн бөгөөд энэ ажлыг хүрээнд төвийн дэд станц барих, технологийн ус хангамжийн ажил, автомашины засвар үйлчилгээний төв, үйл ажиллагааны кэмпийн нэг ба хоёр дах үе шатны ажлуудыг хийж гүйцэтгэнэ. 
  • 2015 онд үйлдвэрлэлээ эхлүүлэхээр төлөвлөсөн далд уурхайн бүтээн байгуулалтын чухал бүрэлдэхүүн хэсгүүд болох Хойд Хюгогийн ордын далд уурхайн барилгын ажил, 2-р босоо амны цамхагийн барилга, 2-р босоо амны нэвтрэлт зэрэг хийгдэж буй ажлуудад 211 сая ам. доллар төсөвлөсөн.

2012 онд зэс-алт баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулж эхлэхэд 3,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг төсөвлөв. 

Айвенхоу Майнз болон Оюу Толгой ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл ба хамтарсан Техникийн зөвлөл төсөл хэрэгжүүлж дуусах хүртэлх хугацаанд шаардагдах хөрөнгийн тооцоог хянасны үндсэн дээр төслийн 2011 оны төсвийг баталсан. 2011 оны 1 дүгээр сараас эхлэн Өмнөд Оюугийн ил уурхайг байгуулж дуусгах,  хоногт 100,000 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг барьж дуусгах, мөн 2-р босоо амны цамхаг, нэвтрэлт зэрэг Хойд Хьюгогийн далд уурхайн зарим бүрэлдэхүүн хэсгүүдийн барилгын ажлыг үргэлжлүүлэх, далд уурхайн бүтэц, зохион байгуулалтыг эцэслэж, явагдаж буй далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг дуусгах зэрэг ажлуудад шаардлагатай бэлэн мөнгөний тооцоог нягтлан авч үзсэн.

Урьдчилсан тооцоогоор 2011 оны 1 дүгээр сараас хойш 2012 оны 2-р хагаст хүдэр боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулж эхлэх хүртэл хийгдэх эхний үе шатны ажилд 3,5 тэрбум ам.доллар шаардагдана гэж үзсэн. Үүнд Өмнөд Оюугийн ил уурхайн барилгын ажил, хүдэр боловсруулах үйлдвэр болон зайлшгүй шаардлагатай дэд бүтцийг, тэр дундаа цахилгаан, ус, зам зэргийг барьж байгуулах, түүнчлэн татвар, Хойд Хьюгогийн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд төсөвлөсөн 2,9 тэрбум орчим ам.доллар багтаж байгаа.

Уурхайг ашиглалтад оруулсны дараа 2012 онд эхний үе шатны анхны үйлдвэрлэлийг явуулж, дараа нь  2013 оны эхний хагас жилд бүтээгдэхүүн борлуулж эхлүүлэхээр төлөвлөж байна. Нэгдүгээр үе шатыг дуусгах хүртэл буюу хоногт 100,000 тонн хүдэр боловсруулах төслийг хэрэгжүүлэхэд 4,5 тэрбум ам.доллар шаардагдана гэж тооцож байна. Энэхүү тооцооны дагуу 2012 онд анхны үйлдвэрлэлээ эхлүүлсэн эхний долоо хоногуудад 9 сая тонн хүдрийн овоолгыг тээрэмдэн гаргах зэс-алтны баяжмалын борлуулалтын орлогод хөнгөлөлт тооцоогүй байна. Дараах зардлуудад зарцуулагдах нийт 1 тэрбум ам.долларыг тус тооцоонд багтаасан болно. Үүнд: 1) Монгол улсын засгийн газарт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварт (377 сая ам.доллар), 2) гаалийн болон бусад татварт (104 сая ам.доллар), 3) төслийн магадлашгүй зардалд (403 сая ам.доллар) 4) үнийн өсөлтийн зардалд (403 сая ам.доллар). Гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчидтэй байгуулсан гэрээнд тус тусын магадлашгүй болон үнийн өсөлтийн зардлыг багтаан оруулсан.

Хүснэгт 1. Анхны үйлдвэрлэл явуулах хүртэл Оюу Толгой төслийн нэгдүгээр шатны ажилд цаашид шаардагдах хөрөнгө, 2011 – 2013 (мөнгөн дүнг тэгшитгэн авсан болно)


Ирээдүйд шаардагдах үндсэн хөрөнгө (шууд болон шууд бус)


Тэрбум ам.доллар

2011 он
Үүнд НӨАТ – ийн 172 сая ам.доллар, гаалийн татвар, хураамжийн 48 сая ам.доллар багтана

2,3

2012 он – 2012 оны 4 – р улиралд Оюу Толгойн анхны бүтээгдэхүүнийг гаргахаар тооцоолсон
Үүнд НӨАТ – ын 195 сая ам.доллар, гаалийн татвар хураамжийн 54 сая ам.доллар багтана

2,0

2013 он – арилжааны бүтээгдэхүүнийг 2013 оны эхний хагас жилд гаргахаар тоцоолсон
Үүнд НӨАТ - ийн 10 сая ам.доллар, гаалийн татвар, хураамжийн 2 сая ам.доллар багтана

0,2

Ирээдүйд шаардагдах нийт үндсэн хөрөнгө

4,5

 

2011 – 2013 онд шаардагдах хөрөнгийн урьдчилсан тооцоонд Хойд Хюгогийн далд уурхайн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын бараг 500 сая ам.долларын зардал багтсан

2011 – 2013 онд эхний үе шатад төлөвлөсөн 4,5 тэрбум ам.долларын хөрөнгийн зардалд Оюу Толгойн төлөвлөгөөт хоёрдахь шатны үйлдвэрлэлийг бүрдүүлэх Хойд Хюгогийн далд уурхайд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлыг үргэжлүүлэх ажилд хуваарилсан 498 сая ам. долларын зардал багтах бөгөөд харин татвар болон холбогдох бусад зардал орохгүй.

Одоо хийгдэж буй 2-р босоо амны 31 давхар өндөр цамхаг, 10 метрийн диаметр бүхий нэвтрэлтийн хэсэг, бетон доторлогоотой босоо амны барилгын ажил нь гол тулгуур зүйл юм. 2-р босоо ам нь эхний бүтээгдэхүүнийг гаргах босоо ам бөгөөд Оюу Толгой Төслийн үнэ цэнийг хамгийн ихээр бүрэлдүүлэх Хойд Хюгогийн блокчлон олборлох уурхайн гол ажиллах хүн хүчин нэвтрэх, материал татах босоо амаар ашиглагдана.

Эхний үе шатны үндсэн хөрөнгийн зардалд 2012 оны дунд үе хүртэл хийгдэх далд уурхайн хөндлөн малталт, геотехникийн хөтөлбөр, уурхайн төлөвлөлт болон өргөтгөлийн судалгааны ажлын зардал багтсан болно. Далд уурхайн үйлдвэрлэлийн хамгийн оновчтой хэмжээний талаар шийдвэр гаргах 2012 онд далд уурхайн бүтэц, загварыг эцсийн байдлаар тогтооно.

2010 оны сүүлээр Оюу Толгойн бүтээн байгуулалтын ажилд зарцуулагдах үндсэн хөрөнгийн нийт зардал 1,4 тэрбум ам.доллар болно гэж тооцож байгаа бөгөөд үүнд 1-р босоо амны далд уурхайн бүтээн байгуулалтанд зарцуулсан 337 сая ам.доллар багтана.

Төслийн ирээдүйн өргөтгөлийн ажлыг барилгын ажлын эхний үе шатад багтаан оруулахад зарцуулсан үндсэн хөрөнгө

Ноён Макен “Ирээдүйд уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд аль болох бага тасалдалтайгаар хүдэр боловсруулах хүчин чадлыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломжийг инженерийн болон барилгын ажлын үе шатанд хангаж ажилласан” гэжээ.

“Уурхайн ашиглалтын үйл ажиллагаанд аль болох бага нөлөө үзүүлэх байдлаар төслийг өргөтгөх боломжийг бид тухай бүрт нь ашигласаар ирсэн. Бидний төлөвлөгөөгөөр эхлээд хоногт 100,000 тонн хүдэр боловсруулах бөгөөд далд уурхайгаас хүдэр олборлож эхлэх үеэс энэ хэмжээг хоногт 150,000 – 160,000 тонн болгохыг зорино.”

“Бид энэхүү өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхийн тулд 3 дахь дамжуулах тунелийг барьж байгаа бөгөөд ингэснээр баяжуулах үйлдвэрийг хүдрээр хангах хүчин чадлыг нэмэгдүүлж, хүдэр боловсруулах анх төлөвлөсөн хэмжээг 50% - 60%-иар өсгөх юм. Ирээдүйд улам бүр нэмэгдэх үйлдвэрлэлийн хэрэгцээг хангахын тулд бид бага хэмжээний өөрчлөлт хийж хоногт 160,000 тонн хүдэр боловсруулах усаар хангах шугам хоолойг суурилуулаад байна” гэж ноён Макен нэмж тэмдэглэжээ.

“Бид хөвүүлэн баяжуулах хэсэгт нэмэлт зай талбай гаргаж, илүү их хэмжээний үйлдвэрлэл явуулах нөхцөлийг бүрдүүлах өөр бусад тоног төхөөрөмж суурилуулан, баяжуулах үйлдвэрт өргөтгөл хийх боломж бүрдүүлж байгаа билээ. Мөн далд уурхайн хүдэр болон овоолготой ил уурхайн хүдрийг нэмж боловсруулах хувилбаруудыг судлан үзэж байна.”

Оюу Толгойн Техникийн Зөвлөл олборлолтын ачааны машины хүчин чадлыг 290 тонн нэгж болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ингэснээр жилд 112 сая тонн хүдэр болон хаягдлыг ачих, тээвэрлэхэд тус дөхөм болох ба энэ нь эхний төлөвлөсөн хэмжээг 12%-иар нэмэгдүүлэх юм. Ил уурхайн хөрс хуулалтын ажлыг 2011 онд эхлүүлж төлөвлөгөөт үйлдвэрлэлийг явуулах боломжийг хангана.

 

 

 

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.