ХЯТАД МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ-2011

Огноо: 2011-03-19

ХЯТАД МОНГОЛЫН

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2011

 

ЗОРИЛГО: Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдал, эдийн засаг, эрх зүйн орчин болон байгаль орчин, эрдэс баялагийн талаар мэдээлэл өгч, БНХАУ-аас Монгол Улсад оруулах зохистой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар тус улсын өндөр бүтээмжид суурилсан ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах сонирхолыг бүрдүүлэх, улмаар цаашдын харилцан ашигтай үр дүнтэй харилцааны механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧИД: “Хятадын уул уурхайн клуб”, “ Эдэс Баялаг Уул уурхайн Бирж”, “Ашигт малтмалын газар”

ХЭЗЭЭ: 2010. 03. 19

БОЛОХ ГАЗАР: БНХАУ, Бээжин хот, Бээжин олон улсын клуб

ФОРУМЫН ЧИГЛЭЛ: Зөвлөгөөн, бизнес уулзалт, үзэсгэлэн

ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГУУД:

   -Хятад улсын Sinosteel Group, Sinosteel Mining Ltd, Pory Group, Datang Group, China National Gold Group, Shandong Gold Group, Zhaojin Mining Industry Co., Ltd., China Coal Geological Engineering Corporation, ANGLO AMERICAN, Zhongchuan Mining, Eldorado Gold Corp, Fosun Group, Quintan China, RichStone Group, Risun HongYe Chemicals Ltd, Industrial and Commercial Bank of China, Export-Import Bank of China, BOCI ASIA Ltd, Citic Securities, UBS Securities, Deutsche Bank, R ZB Group, China Equity Co., Ltd., Walker Investment Co., Ltd, SANDVIK, HKEХ, CITIC Group, China CAMC зэрэг Хятадын 100 гаруй томоохон компаниудын 150 гаруй төлөөлөгчид.

 -Монгол улсын 50 гаруй компаниуд

 ИВЭЭН ТЭТГЭГЧИД:

                Алтан: Монголын уул уурхайн бирж ХХК,

                Мөнгөн: Sinosteel Group, China National Gold Group, ANGLO AMERICAN

Мэдээллийн ивээн тэтгэгчид:

News.mn, shuud.mn, infomine.mn, Уул уурхайн мэдээ сонин, Mongolian mining journal,  chinamining.org, SBN, BTV, ТМ телевиз

ХУРЛЫН ИЛТГЭЛҮҮД:

  • Монголын уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдал, хөрөнгө оруулалтын орчин
  • Монголын уул уурхайн компаниудын төслийн танилцуулга.
  • Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой Хятадын компаниудын танилцуулга, хөрөнгө оруулалтын чиглэлүүд

 

“ХЯТАД МОНГОЛЫН

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ 2011”

                                                        Хөтөлбөр

08.00-09.00 Төлөөлөгчдийг бүртгэж, мандат олгох

09.00-09.20 Нээлт: Форум уулзалтын зорилго, үйл ажиллагааны танилцуулга. /Хятадын уул уурхайн клубийн ерөнхийлөгч Фрэнк Чанг/

09.20-09.50 Монгол улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин.

 

09.50-10.10 Монголын уул уурхайн салбарт Хятадын хөрөнгө оруулагч компаниудын сонирхол, зорилго, нөхцөл байдал.

/Хятад Бээжин Олон улсын Уул уурхайн Биржийн захирал Ху Ручуан/

10.10-10.30 Монголын уул уурхайн төсөлд хөрөнгө оруулалт хийх чиглэл, нөхцөл

/China Coal Geological Engineering Corporation/

 

10.30-10.50 Цайны завсарлага

10.50-11.20  Монголын уул уурхайн компаний хөрөнгө оруулалтын төсөл

 

11.20-11.50 Банкны ашигтай үйлчилгээ.

/Industrial and Commercial Bank of China/

 

11.50-12.10 Хөрөнгө оруулалтыг хэрхэн үр дүнтэй зохистой хийх вэ.

/Walker Investment Co., Ltd/

 

12.10-12.30 Монголын уул уурхайн компаний хөрөнгө оруулалтын төсөл

 

12.30-13.00 Монголын олборлогч уул уурхайн компаний бүтээгдэхүүн, экспорт, худалдааны нөхцөл, хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны танилцуулга

13.00-14.00 Үдийн хоол /Тусгай бизнес уулзалт, хүлээн авалт/

14.00-14.20 Уул уурхайн бүтээгдэхүүний худалдаанд банк хэрхэн ашигтайгаар хамтарч ажиллах /Export-Import Bank of China/

14.20-14.50  Монголын олборлогч уул уурхайн компаний бүтээгдэхүүн, экспорт, худалдааны нөхцөл, хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны танилцуулга

 

14.50-15.10  Монголын уул уурхайн компаний хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга.

15.10-16.00  Олборлолтын үйлдвэрийн барилга байгууламж./ Zhaojin Mining Industry Co., Ltd/

16.00-16.20 Цайны завсарлага

16.20-16.40 Монголын уул уурхайн компаний хөрөнгө оруулалтын төслийн танилцуулга.

16.40-17.40 Хятадын компаниудын хөрөнгө оруулалтын чиглэлийн танилцуулга.

17.40-18.00 Хаалтын ажиллагаа

19.00-21.00 Бизнес уулзалт, хүлээн авалт

Tax: 3000RMB

Форумын танилцуулга болон хөтөлбөрийг PDF файлаар ТАТАХ товч дээр дарч авна уу.

Форумд хэрхэн бүртгүүлэх:

Бүртгэлийн анкетыг ТАТАХ товчийг дарч авна уу.

1.Аж ахуйн нэгжийн бүртгэлийн анкетыг ТАТАХ

2.Хувь хүмүүсийн бүртгэлийн анкет ТАТАХ

                                                                         

SPONSORSHIP PACKAGES

Уул уурхайн бизнес эрхлэгч танай компани энэхүү арга хэмжээнд дараах 3 төрлөөр ивээн тэтгэж, бусад оролцогчдоосоо давуу талыг эдлэх боломжтой. Үүнд:

 ПЛАТИНУМ СПОНСОР (Platinum- 20.000 $):  1 компани байна. 

  • Чайна майнинг клубын үндсэн гишүүн болно.
  • Чайна Майнинг Клубын удирдах зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэх эрх,
  • Сар бүрийн Хятад улсад болох хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад төлбөргүй, онцгой гишүүнээр оролцох эрх,
  • омпаний танилцуулга, логог Хятад улсад сар болгон зохиогдох хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад сурталчилах эрх
  • Чуулга уулзалтад 3 гишүүнийг үнэ төлбөргүй оролцуулах боломж,
  • Эрдэс Баялаг Уул Уурхайн Биржийн үндсэн гишүүн болно.
  • Чуулга уулзалтанд хамгийн эхэнд /эсвэл өөрийн сонголтоор/төслөө 20 минут төслөө илтгэл /ppt/ хэлбэрээр тавих эрх
  • Форумын Хятадын талын сурталчилгааны материал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд, тайзан дээр Платинум спонсор гэж компаний лого нэрийг байршуулах эрх
  • Тусгай хөрөнгө оруулалтын бизнес уулзалт, хүлээн авалтад хүндэт зочноор орох эрх
  • Чуулга уулзалтын үзэсгэлэнгий танхимд компаниа сурталчилах эрх
  • Тусгайлан урьдчилан форумд оролцох 100 гаруй компаниудад төслийг дэлгэрэнгүйгээр танилцуулах эрх
  • Форумын талаархи Монголын сурвалжлага, нэвтрүүлэг, нийтлэлд Платинум спонсор хэмээн дурьдаж компани, төслийн талаархи танилцуулга мэдээллүүдийг хүргэх
  • Монголын оролцож буй компаниудын төсөл, компаний танилцуулга хятад, англи хэлээр хэвлэгдэх номд дэлгэрэнгүйгээр хамгийн эхэнд танилцуулах

 

АЛТАН СПОНСОР (Gold- 10.000 $) : 2 компани байна. 

  • Чайна майнинг клубын үндсэн гишүүн болно.
  • Сар бүрийн Хятад улсад болох хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох эрх
  • Форумын Хятадын талын сурталчилгааны материал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд, тайзан дээр Алтан спонсор гэж компаний лого нэрийг байршуулах эрх
  • Чуулга уулзалтад 2 гишүүнийг үнэ төлбөргүй оролцуулах боломж
  • Эрдэс Баялаг Уул Уурхайн Биржийн гишүүн болох эрх.
  • Чуулга уулзалтад төслөө 10 минут төслөө илтгэл /ppt/ хэлбэрээр тавих эрх
  • Чуулга уулзалтын үзэсгэлэнгий танхимд компаниа сурталчилах эрх
  • Тусгайлан урьдчилан форумд оролцох 100 гаруй компаниудад төслөө   танилцуулах эрх
  • Форумын талаархи Монголын сурвалжлага, нэвтрүүлэг, нийтлэлд Алтан спонсор хэмээн дурьдаж компани, төслийн талаархи танилцуулга мэдээллүүдийг хүргэх
  • Хятад, англи хэлээр хэвлэгдэх Монголын оролцож буй компаниудын төсөл, компаний танилцуулга номд Платинум гишүүний дараа танилцуулах эрх

МӨНГӨН СПОНСОР (Silver- 5.000$) : 3 компани байна.

  • Чайна майнинг клубын үндсэн гишүүн болно.
  • Сар бүрийн Хятад улсад болох хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцох эрх
  • Форумын Хятадын талын сурталчилгааны материал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд, тайзан дээр Мөнгөн спонсор гэж компаний лого нэрийг байршуулах эрх
  • Чуулга уулзалтад 1 гишүүнийг үнэ төлбөргүй оролцуулах эрх
  • Чуулга уулзалтад төслөө 6 минут төслөө илтгэл /ppt/ хэлбэрээр тавих эрх
  • Эрдэс Баялаг Уул Уурхайн Биржийн гишүүн болох эрх.
  • Чуулга уулзалтын үзэсгэлэнгий танхимд компаниа сурталчилах эрх
  • Тусгайлан урьдчилан форумд оролцох 100 гаруй компаниудад төслөө  танилцуулах эрх
  • Форумын талаарх Монголын сурвалжлага, нэвтрүүлэг, нийтлэлд Мөнгөн спонсор хэмээн дурьдаж компани, төслийн талаархи танилцуулга мэдээллүүдийг хүргэх
  • Хятад, англи хэлээр хэвлэгдэх Монголын оролцож буй компаниудын төсөл, компаний танилцуулга номд Платинум, Алтан гишүүний дараа танилцуулах эрх

               Гэрээ болон SPONSORSHIP PACKAGES PDF Файлаар татаж авах

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.