7M-27-0001 ICT UPS болон Сүлжээний Шилжүүлгийн Систем нийлүүлэх санал

Огноо: 2011-04-25

Оюу Толгой ХХК нь Өмнөговьд алт, зэсийн уурхайн бүтээн байгуулалтын ажил явуулж байгаа Монгол улсад бүртгэлтэй компани юм.  Төслийн үйл ажиллагааны шаардлагуудыг хангахын тулд APC ICT UPS болон Сиско Сүлжээний Шилжүүлгийн Систем худалдан авах шаардлагатай байгаа болно.

Нийлүүлэгч нь уурхайн ажлын талбайн К250 барилгын Мэдээллийн Төв болон Мэдээлэл Харилцааны Технологийн бүх өрөөнд зориулагдсан МХТ – ийн системийн Үл Тасалдах Эрчим Хүчний Хангамжийн (UPS) тоног төхөөрөмжийг нийлүүлнэ. Дотоод сүлжээний системийн бүх тоног төхөөрөмж нь гол цахилгаан хангамж тасалдсан тохиолдолд 120 минут ажиллах чадалтай зайн нөөцтэй Тасалдахгүй Эрчим Хүчний Хангамжийн өрөөнөөс эрчим хүч авна. Хамгийн чухал МХТ – ийн гол зангилаан дээр нөөцийн МХТ – ийн модул байх шаардлагатай. МХТ – ийн хүчин чадал нь МХТ – ийн төхөөрөмжийн бүх шаардлагыг хангасан байх ёстой. Эрчим хүч хуваарилах самбар нь зөвхөн Дотоод Сүлжээг тэжээгээд зогсохгүй Мэдээллийн Төв болон МХТ – ийн өрөөнүүд дэхь бүх тоног төхөөрөмжийг эрчим хүчээр хангах тул бүх төхөөрөмжийг тэжээх хангалттай хэмжээний цагираг сүлжээ болон МХТ – ийн системийг цаашдын өргөтгөлд ашиглах нөөц цагираг сүлжээтэй байх ёстой.

Оюу Толгой компани  МХТ – ийн UPS болон Сүлжээний Шилжүүлгийн Систем нийлүүлэх “Тендерт оролцох хүсэлт”-ийг  хүлээн авч байна. Шаардлагатай тохиолдолд техникийн баримт бичгээр хангаж, арга зүйн туслалцаа үзүүлнэ.

Тендерт оролцох сонирхолтой компаниуд компанийхаа ерөнхий чадавхийг тодорхойлох үүднээс Ханган нийлүүлэгчийн судалгааны анкетийг бөглөж өгнө. Компаниуд APC ICT UPS & Сиско Сүлжээний Шилжүүлгийн Систем нийлүүлэх тендерт оролцохын тулд үүнтэй ижил эсвэл ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг урьд өмнө нийлүүлж байсан талаарх нотолгоо баримт, тодорхойлолтыг гаргаж өгөх ба мөн өөрийн төлөөлж буй үндсэн нийлүүлэгч эсвэл үйлдвэрлэгч буюу хаанаас тоног төхөөрөмжийг нийлүүлэх тухайгаа нэрлэнэ.

Дор дурдсан цахим хаягаар хандаж Ханган нийлүүлэгчийн судалгааны анкетийг авч болно.

Тендерт оролцох хүсэлтээ илэрхийлсэн албан бичгийг дээр дурдсан асуулгын хариултын хамт Монгол, Англи хэл дээр бэлтгэн 2011 оны 5 сарын 6 - ний 17:00 цагаас өмнө цахим шуудангийн oteoi@ot.mn хаягаар илгээнэ үү.
 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.