Канадад төвтэй Саусгоби Рисорсиз компанийн Монгол дахь салбар “САУСГОБИ СЭНДС” ХХК дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна:

Огноо: 2011-06-09

Канадад төвтэй Саусгоби Рисорсиз компанийн Монгол дахь салбар “САУСГОБИ СЭНДС” ХХК дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна:

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР                              /IT Engineer -1 /

Тавигдах шаардлага:
1. Мэдээллийн Технологи, Электроникийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
2. Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай.
3. Радио холбоо, TCP/IP, Сателлит холбоо болон сателлит модем, Дотуур холбооны систем PBX, сансарын холбооны систем, Backup болон Restore систем мэддэг, шинэ технологи болон шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй.
4. Цаг хугацаатай уралдаж ажиллах чадвартай, цагийн менежментийг эзэмшсэн байх.
5. Англи хэлний бичгийн болон Ярианы өндөр түвшний мэдлэгтэй байх.
6. Хөдөө ажиллах боломжтой байх.

ШАТАХУУН АШИГЛАЛТЫН ИНЖЕНЕР                                /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:
1. Холбогдох мэргэжлийн инженер мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
2. Нэг жилээс багагүй хугацаанд энэ салбарт ажиллаж байсан туршлагатай.
3. Microsoft Office программууд дээр ялангуяа Excel, Word дээр чадамгай ажилладаг байх.
4. Аман болон бичгээр харилцах чадвар сайтай, удирдан зохион байгуулах чадвартай.
5. Бараа материалын менежментийн мэдлэг чадвартай бол давуу талтай.

АВТО ЗАМЫН ИНЖЕНЕР                                                              /Ажлын байрны орон тоо-2/

Тавигдах шаардлага:
1. Авто замын инженер мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй
2. Иргэний барилга болон замын төслүүд дээр ажилласан туршлагатай , мэргэжлийн чиглэлээрээ гүнзгий мэдлэгтэй.
3. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.

ЕРӨНХИЙ ТОГООЧ                                                                          /Ажлын байрны орон тоо-2/

Тавигдах шаардлага:

  1. Хоолны технологич мэргэжлээр их, дээд сургууль төгссөн.
  2. 3-аас дээш жилийн тогоочийн ажлын туршлагатай байх. /150-200 хүний хоол бэлдэх./
  3. Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай, Англи хэлний мэдлэгтэй бол сайн.
  4. Гал тогооны тоног төхөөрөмжийн мэдлэгтэй, багаар ажиллах ур чадвартай байх.
  5. Хөдөө ажиллах боломжтой байх.
КРАНЫ ОПЕРАТОР                                                                          /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:
1. Жолооны С ангилалтай. Мэргэжлийн үнэмлэхтэй.
2. 50тн-оос дээш даацын краныг 3-аас дээш жил барьсан туршлагатай. /Liebherr болон бусад автомат кран барьж байсан туршлагатай./
3. Хувийн зохион байгуулалт сайтай.
4. Хөдөө ажиллах боломжтой.

Ажилд орохыг хүссэн хүмүүс боловсролын үнэмлэх, Сертификат, Иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн 3 сард авахуулсан 1 хувь зурагтай ирж анкет бөглөх буюу өөрийн материалыг И-Мэйл хаягаар явуулж болно.

Холбоо барих утас: 99057574, 310775

И-Мэйл:  purevdemberelk@southgobi.com

Ажилд орохыг хүссэн материалыг 2011 оны 06 дугаар сарын 17-ний оройн 17 цагаас өмнө хүлээж авна.

“САУСГОБИ СЭНДС” ХХК-нийн Хүний Нөөцийн Газар.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД,
Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Цамхаг, 10 давхар.

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.