Ажилтан шалгаруулж авна

Огноо: 2011-06-28

Канадад төвтэй Саусгоби Рисорсиз компанийн Монгол дахь салбар “САУСГОБИ СЭНДС” ХХК дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна:

ГЭРЭЭНИЙ МЭРГЭЖИЛТЭН                             /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:
1. Хуульч, Хангамж болон Санхүү бизнесийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх.
2. Уурхайн худалдан авалт, Хангамж, Гэрээ , Захиалгын чиглэлээр ажиллаж байсан 3-аас дээш жилийн туршлагатай байх.
3. Англи хэлний бичгийн болон Ярианы өндөр түвшний мэдлэгтэй байх.
4. Бүхий л ажилдаа мэргэжлийн болон ёс зүйн өндөр стандартуудыг сахидаг байх
5. MS Excel, Word, Power Point программ дээр ажилладаг байх шаардлагатай бөгөөд Access дээр ажилладаг бол сайн.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ СУРГАГЧ                                /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:
1. Дээд боловсролтой.
2. Уурхайд Аюулгүй Ажиллагааны чиглэлээр ажилласан ажлын туршлагатай
3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажилтнаар мэргэшсэн.
4. Англи хэлний ярианы түвшний чадвартай байх;
5. Компьютерийн хэрэглээг зохих түвшинд эзэмшсэн байх.
6. Харилцааны өндөр соёлтой; Хариуцлага идэвхи санаачлагатай
7. Жолооны “B” ангилалын үнэмлэхтэй байх.

БАЙГАЛЬ ОРЧНЫ АЖИЛТАН                                                             /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:
1. Байгаль орчны чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
2. Мэргэжлээрээ 3-с доошүй жил ажилласан ажлын туршлагатай
3. Байгаль Орчны судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэшсэн, хууль эрх зүйн зохих мэдлэгтэй, дүрэм журам, тайлан бичиж боловсруулах өндөр чадвартай, Англи хэлний бичгийн болон ярианы зохих түвшний чадвартай байх;
4. Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажил хийж байсан туршлагатай бол давуу талтай.
5. Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх
6. Хөдөө ажиллах боломжтой байх.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР                                       /IT Engineer -1 /

Тавигдах шаардлага:
1. Мэдээллийн Технологи, Электроникийн чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй.
2. Мэдээллийн технологи, харилцаа холбооны чиглэлээр 3-аас дээш жилийн ажлын туршлагатай.
3. Радио холбоо, TCP/IP, Сателлит холбоо болон сателлит модем, Дотуур холбооны систем PBX, сансарын холбооны систем, Backup болон Restore систем мэддэг, шинэ технологи болон шинийг сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй.
4. Цаг хугацаатай уралдаж ажиллах чадвартай, цагийн менежментийг эзэмшсэн байх.
5. Англи хэлний бичгийн болон Ярианы өндөр түвшний мэдлэгтэй байх.
6. Хөдөө ажиллах боломжтой байх.

НЯГТЛАН БОДОГЧ                                                                          /Ажлын байрны орон тоо-2/

Тавигдах шаардлага:
1. Санхүү, нягтлан бодох, эсвэл бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн.
2. Нягтлан бодогчоор 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх.
3. MS Excel программыг сайн эзэмшсэн байх.
4. Англи хэлний мэдлэгтэй байх.
5. Харилцааны болон багаар ажиллах ур чадвартай
6. Хурдан өөрчлөгдөх орчинд дасан зохицох, дүн шинжилгээ хийх, үр дүнтэй ажиллах чадвартай байх.
7. Нягтлан бодох бүртгэлийн програм дээр ажиллаж байсан туршлагатай, ялангуяа авлага, өглөг болон ерөнхий дансны бичилтийг сайн эзэмшсэн байх
8. Ачаалал даах, ажлыг хугацаанд нь хийх чадвартай байх.

ГАЛЫН МАШИНЫ ЖОЛООЧ                                                            /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:
1. Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой.
2. Онцгой байдлын газар болон Гал унтраах газар 3-аас дээш жил Галын машины жолоочоор ажилласан туршлагатай байх.
3. Жолооны B,C ангилалын үнэмлэхтэй байх

Ажилд орохыг хүссэн хүмүүс боловсролын үнэмлэх, Сертификат, Иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн 3 сард авахуулсан 1 хувь зурагтай ирж анкет бөглөх буюу өөрийн материалыг И-Мэйл хаягаар явуулж болно.

Холбоо барих утас: 99057574, 310775

И-Мэйл:  purevdemberelk@southgobi.com

Ажилд орохыг хүссэн материалыг 2011 оны 06 дугаар сарын 17-ний оройн 17 цагаас өмнө хүлээж авна.

“САУСГОБИ СЭНДС” ХХК-нийн Хүний Нөөцийн Газар.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД,
Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Цамхаг, 10 давхар.

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.