Тендер: Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-д шаардлагатай Liebherr

Огноо: 2011-06-29

Тендер шалгаруулалтын нэр: "Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-д шаардлагатай Liebherr маркийн бульдозертой дүйцэхүйц нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: СШУ-"ДДЦС" ТӨХК №2011/12

"ДДЦС ТӨХК" эрх бүхий тендерт оролцогчдоос Дарханы Дулааны цахилгаан станц ТӨХК-д шаардлагатай Liebherr маркийн бульдозертой дүйцэхүйц нүүрс түрэх зориулалттай бульдозер нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 165000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 35 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерийн үнийн дүнгийн хоёр хувиар тооцож төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны VII сарын 25-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны VII сарын 25-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Дархан-Уул аймаг Үйлдвэрийн дүүрэг, " Дархан Дулааны цахилгаан станц" ТӨХК-ийн байр Хангамжийн хэлтэс , Утас: /01372/24516, Факс: /01372/23021 )

Энэхүү урилга нь Сангийн яамны www.e-procurement.mn цахим сүлжээнд 2011 оны VI сарын 20-ны өдөр 110620/6082 бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн болно.

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.