Ажлын байранд ажилтан шалгаруулж авна:

Огноо: 2011-08-25

ГАЛЫН АХМАД      /Уурхайн Галын ангийн Ахлагч/                                   /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:

1. Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой.
2. Онцгой байдлын газар болон Гал унтраах газар 3-аас дээш жил Галын техникч, Галын машины жолооч болон Удирдан зохион байгуулах ажил хийж байсан туршлагатай байх.
3. Жолооны B,C ангилалын үнэмлэхтэй байх

УУЛЫН ХҮНД МАШИН, МЕХАНИЗМЫН СУРГАГЧ                                      /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:

1. Уурхайн сургагчаар ажиллаж байсан туршлагатай бол сайн.
2. Уурхайн бүх төрлийн хүнд машин, механизмыг ажиллуулах чадвартай.
3. Компьютерийн хэрэглээний программууд /MS office/ ашиглах чадвартай.
4. Хувийн зохион байгуулалт сайтай; аюулгүй ажиллагаа, чанарын удирдлагын зарчмуудын үндсэн мэдлэгтэй байх
5. Жолооны “BC” ангилалын үнэмлэхтэй, Хүнд тоног төхөөрөмжүүдийн сертификат-тай байх

УУЛЫН МАСТЕР                                                                                              /Ажлын байрны орон тоо-1/

Тавигдах шаардлага:

1. Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлээр бакалавр түүнээс дээш зэрэгтэй байх.
2. 3-аас дээш жил Уулын Мастераар ажилласан туршлагатай байх.
3. Ажилтнуудыг удирдан зохион байгуулж, шаардлага тавиж, Хариуцлага хүлээн ажиллах чадвартай, Хувийн зохион байгуулалт сайтай байх.
4. Жолооны В ангилалтай байх.

ЭЭЛЖИЙН ТОГООЧ                                                                                           /Ажлын байрны орон тоо-2/

Тавигдах шаардлага:

  1. Хоолны технологич мэргэжлээр их, дээд сургууль төгссөн эсвэл тогоочийн мэргэжлээр 1,2-р зэрэгтэй байх.
  2. 3-аас дээш жил халуун хоол болон нарийн боовны тогоочоор  ажилласан туршлагатай.
  3. 100 ба түүнээс дээш хүний хоол амтлах; хариуцсан үүргээ аюулгүй, эрүүл ахуйн шаардлагыг хангаж, үр дүнтэйгээр гүйцэтгэх чадвартай.
  4. Хөдөө ажиллах боломжтой, багаар ажиллах чадвартай байх
ДОЗЕРИЙН ОПЕРАТОР                                                                                /Ажлын байрны орон тоо-2/

Тавигдах шаардлага:

  • Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой.
  • Дозерийн оператороор 3-с дээш жилийн ажлын туршлагатай, дозерийн оператороор мэргэшсэн.
  • Эрүүл мэндийн хувьд ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай.
  • Хүнд машин механизм буюу Дозерийг жолоодох эрхтэй Монгол Улсын хүчин төгөлдөр үнэмлэхтэй байх

Ажилд орохыг хүссэн хүмүүс боловсролын үнэмлэх, Сертификат, Иргэний үнэмлэхний хуулбар, сүүлийн 3 сард авахуулсан 1 хувь зурагтай ирж анкет бөглөх буюу өөрийн материалыг И-Мейл хаягаар явуулж болно. 

Холбоо барих утас: 99057574, 310775

И-Мэйл:  purevdemberelk@southgobi.com

Ажилд орохыг хүссэн материалыг 2011 оны 08 дугаар сарын 31-ны оройн 17 цагаас өмнө хүлээж авна.

“САУСГОБИ СЭНДС” ХХК-нийн Хүний Нөөцийн Газар.
Монгол улс, Улаанбаатар хот, СБД,
Чингисийн өргөн чөлөө-15, Моннис Цамхаг, 10 давхар.

 
 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.