Дулааны станцад шаардлагатай нүүрс худалдан авах

Огноо: 2011-08-30

Тендер шалгаруулалтын нэр: Биокомбинат ТӨААТҮГ-ын Дулааны станцад шаардлагатай нүүрс худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар: ХТШ.БКН-2011/13/01

Биокомбинат ТӨААТҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос Биокомбинат ТӨААТҮГ-ын Дулааны станцын зууханд шаардлагатай нүүрс нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерийн хамт тендерт санал болгосон үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй тэнцүү чөлөөлтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. Тендерийг 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11.20 цагт Биокомбинат ТӨААТҮГ-ын Мэдээллийн төв /304 тоот/-д нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатар хот. Хан-уул дүүрэг. 12-р хороо. Биокомбинат ТӨААТҮГ-ын бичиг хэрэг. 309 тоот өрөө. Утас/Факс: 492280, 492242, 99828144

Е.mail: bio_info@mbox.mn, web site: http://www.biocombinat.org/

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.