МЭНДЧИЛГЭЭ

Огноо: 2017-12-25

Монгол Улсын эдийн засгийн суурь, хөгжлийн үндэс болсон Уул уурхайн салбарын түүхт  95 жилийн ойн баярын мэндийг салбарын хамт олон, эрдэмтэн  судлаачид, салбарын он цагийн түүхийг бичилцсэн ахмадууддаа хүргэж сайн  сайхан бүхнийг  хүсэн ерөөе.
Салбарын 95 жилийн ойтой давхцан  “Эрдэнэс Монгол” компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байгааг дуулгахад таатай байна.
Хөгжилд түүчээлж  хөдөлмөр, сэтгэлээ зориулж яваа үе үеийн ажилтнууд албан хаагчид болон охин компаниуд, хөгжлийн түншүүддээ “Эрдэнэс Монгол” компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Нэгэн арваныг ардаа үдэхдээ “Эрдэнэс Монгол” ХХК нь олон улсын түвшинд өрсөлдөж чадахуйц үнэ цэнийг бүтээх, байгалийн нөөцийг  үр ашигтай сайн засаглалаар удирдах зорилтынхоо хүрээнд уул уурхай, ашигт малтмалын салбарын төдийгүй эрчим хүч, боловсруулах үйлдвэрлэлийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулах стратегийн зорилт тавин ажиллаж ирлээ.
Бидний амжилт ололт, бүтээл зүтгэл бол манай хамт олны хичээл чармайлт,  төр засгийн дэмжлэг,  хамтран ажиллагч байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн байсныг онцолж,  Та бүхэндээ талархал илэрхийлье.
Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарын гол хөдөлгөгч хүч болсон эрхэм уул уурхайн салбарынхан  та бүхэндээ дахин баяр хүргэж, ажлын амжилт хүсье
ХҮНДЭТГЭСЭН,
ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ТҮМЭНЦОГТ 

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.