Монгол Алт-2018”-д алтны салбарынхан чуулна.

Огноо: 2018-01-29

2017 онд Алт-2 хөтөлбөрийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, алт олборлогч ААН-ийн оролцоотойгоор амжилттай биелүүлж, алт олборлолтын хэмжээг өмнөх жилийнхээс нэмэгдүүлж 20.1 тн-д хүргээд байна. Цаашид Монгол улс алтны нөөцөө нэмэгдүүлэхийн тулд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй, нээлттэй ил тод, эмх замбараатай болгох, Хууль бусаар ашигт малтмал олборлох ажиллагааг цэгцлэх, нөөц нь тогтоогдоод ашиглагдахгүй байгаа бэлтгэгдсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй юм. 
Эдгээр ажлуудыг дэмжиж “Монгол Алт-2018” олон улсын технологи, хөрөнгө оруулалтын хурал, үзэсгэлэнг Монголын алтны хайгуул, олборлогчдын нэгдсэн холбоо, Монголын уул уурхайн бирж хамтран, төрийн байгууллагууд, алт олборлогч аж ахуйн нэгжүүд, гадаадын хөрөнгө оруулагчид, мэргэжлийн институтын дэмжлэгтэйгээр 2018 оны 3-р сарын 15, 16-нд Корпорейт Конвейшн төвд зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд төрийн байгууллагууд, алтны салбарынхан, гадаадын хөрөнгө оруулагчид чуулах бөгөөд Монголын алтны салбарт дэлхийн дэвшилтэд техник технологи, туршлагыг нутагшуулах, алтны геологи, хайгуулыг хөгжүүлж алт тушаалтыг нэмэгдүүлэх, нөхөн сэргээлтэд инноваци, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлж шинэ түвшинд хүргэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Уг арга хэмжээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ вэбээс, 70111106, 91911383, 89113499 утсаар лавлаж аваарай.


 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.