Зарууд

+27670236199 @MBOLO BEST PENIS ENLARGEMENT CREAM WORKING 100%, Johannesburg Lenasia Midrand Randburg Germiston Benoni Boksburg, rakpan Daveyton,  |  +27715451704 @Selling of Pure Gold nuggets and Gold Bars for sale at great price’’ in Sweden,Saudi arabia, Dubai Kuwait,Qatar,  |  !!@((For only serious buyers +27715451704 )Best Hager Werken Embalming Compound powder for sale»'(pink and white 100% hot) Botswana,Swaziland,  |  @(+27715451704 )M.U.W.A BEST AUTOMATIC SSD CHEMICAL SOLUTIONS AND ACTIVATION POWDER FOR CLEANING OF BLACK NOTES @SSD CHEMICAL SOLUTIONS ON GOOD PRICE +27715451704  |  *+27670236199 @ M.U.S.U BEST SSD CHEMICAL SOLUTIONS AND ACTIVATION POWDER FOR CLEANING BLACK MONEY NOTES FOR ALL CURRENCIES  |  @#Get an International Loan Offer now+27788523569 USA,UK LONDON,SOUTH AFRICA and country wide, Get International Loan today  |  @!!FROM 18-70YEARS/Call king@+27715451704 HOW TO JOIN ILLUMINATI SOCIETY IN SOUTH AFRICA AND UK!FOR MONEY,FAME,WEALTH AND POWER 100%, in Tembisa Thohoyandou Umlazi  |  @{Make your dreams come true+27788523569 } HOW TO JOIN ILLUMINATI SECRET SOCIETY IN UGANDA,SOUTH SUDAN,CANADA,UK,LONDON,USA,KUWAIT AND COUNTRY WIDE?''FOR MONEY,POWER, WEALTH AND FAME 100%, in Tembisa  |  {{^$SURE 100%$}+27670236199 HOW TO JOIN ILLUMINATI WITHOUT HUMAN SACRIFICES?? HOW TO JOIN ILLUMINATI SOCIETY in Uganda, FOR MONEY, FAME AND POWER,  |  +27788889342 Powerful Lost Love Spell Caster ~@, Lost Love Spells that work fast in Austria,London,New York,California,UK,USA,Australia.  | 

ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН НЭГ, ХОЁРДУГААР САРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ

Огноо: 2020-03-27








Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас гаргадаг салбарын 2020 оны хоёрдугаар сарын статистик, цаг үеийн мэдээллийг олон нийтэд танилцуулж байна.

 

1.УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР МОНГОЛ УЛСЫН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ

1.1. Төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөө, гүйцэтгэл

Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1,464.4 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 173.7 тэрбум төгрөг буюу 10.6 хувиар буурсан байна.

Үүнээс, эрдэс баялгийн салбараас төсөвт төвлөрүүлсэн орлого 347.3 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 170.4 тэрбум төгрөг буюу 32.9 хувиар буурсан байна. Төсөвт төвлөрүүлсэн орлогын мэдээг салбараар харуулав.

  • Уул уурхайн салбараас                320.6 тэрбум төгрөг,
  • Газрын тосны салбараас             21.0 тэрбум төгрөгөөр
  • Тусгай зөвшөөрлийн төлбөр       4.5тэрбум төгрөг,
  • Бусад орлого                                1.2тэрбум төгрөг.

 

Эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 23.7 хувийг бүрдүүлж байна.

1.2. Уул уурхай, олборлох салбарын төсөвт төвлөрүүлсэн орлого

2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр улсын төсөвт 320.6 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:

  • Алт           14.8 тэрбум төгрөг,
  • Нүүрс       144.9 тэрбум төгрөг,
  • Цайр         5.1 тэрбум төгрөг,
  • Зэс            132.1 тэрбум төгрөг,
  • Төмөр       9.6 тэрбум төгрөг,
  • Жонш        1.8 тэрбум төгрөг,
  • Бусад        12.3 тэрбум төгрөг.

 

Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 157.4 тэрбум төгрөг буюу 32.9 хувиар буурсан байна.

Дараахашигт малтмалын татвар, хураамж өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Алт            9.6(2.9 дахин их) тэрбум төгрөг,
  • Төмөр       5.2(2.2 дахин их) тэрбум төгрөг,
  • Бусад        2.6(27.0%) тэрбум төгрөг,

 

Харин дараах ашигт малтмалын татвар, хураамж буурсан үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Нүүрс                       39.4(21.4%) тэрбум төгрөг,
  • Зэс                           127.6     (49.1%) тэрбум төгрөг,
  • Цайр                         6.5(55.9%) тэрбум төгрөг,
  • Хайлуур жонш         1.5 (45.0%) тэрбум төгрөг.

 2. АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

2.1. Аж үйлдвэрийн салбарын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл

2.1.1. Уул уурхай, олборлох салбар

2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 5.6 сая тн нүүрс, 202.8 мян.тн зэсийн баяжмал, 1,469.9 кг алт, 954.6 тн молибдений баяжмал, 17.6 мян.тн хайлуур жоншны хүдэр, 2.3 мян.тн хайлуур жоншны баяжмал, 512.5 мян.тн төмрийн хүдэр, 379.4 мян.тн төмрийн хүдрийн баяжмал,13.7 мян.тн цайрын баяжмалтус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 613.7 кг буюу 71.7 хувь, молибдений баяжмал 146.9 тн буюу 18.2 хувь, хайлуур жоншны хүдэр 1.1 мян.тн буюу 6.5хувь, хайлуур жоншны баяжмал 1.1 мян.тн буюу 83.4 хувиар тус тус өссөн байна.

Харин нүүрс 2.4 сая тн буюу 29.8 хувь,зэсийн баяжмал 38.0 мян.тн буюу 15.8 хувь,төмрийн хүдэр 9.3 мян.тн буюу 1.8 хувь, төмрийн хүдрийн баяжмал 97.3 мян.тн буюу 20.4 хувь, цайрын баяжмал 2.2 мян.тн буюу 13.9 хувиар тус тус буурсан байна.

2.1.2. Хүнд үйлдвэрийн салбар

2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 140.9 мян.тн нүүрсэн шахмал түлш, 1.7 мян.тн катодын зэс, 4.6 мян.тн металл бэлдэц, 7.1 мян.тн металл цувимал, 0.7 мян.тн ган төмөр хийц, 7.2 тн цахилгааны утас тус тус үйлдвэрлэсэн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрсэн шахмал түлш 120.6 мян.тн буюу 7.0 дахин, ган төмөр хийц 24.0 тн буюу 3.4 хувиар тус тус өссөн байна.

Харин катодын зэс 536.2 тн буюу 23.8 хувь, металл бэлдэц 2.6 мян.тн буюу 35.9 хувь, металл цувимал 487.1 тн буюу 6.4 хувь, цахилгааны утас 9.7 тн буюу 57.5 хувиар тус тус буурсан байна.

2.1.3. Газрын тосны салбар

2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 421.2 мян.баргазрын тос үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад газрын тос 680.9 мян.бар буюу 61.8 хувиар буурсан байна.

2.2. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөгболж, өмнөх оны мөн үеэс 360.7 (14.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 1.4 их наяд төгрөгболж, өмнөх оны мөн үеэс 439.2(23.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 325.7 (39.6%) тэрбум төгрөг, газрын тос олборлолт 84.5 (55.4%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 28.9 (3.4%) тэрбум төгрөг, бусад ашигт малтмал олборлолт 0.2 (1.3%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн байна. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 64.6 хувийг эзэлж байна.

2.3. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 733.1(25.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 825.7(41.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 444.8(58.7%) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 289.9(27.5%) тэрбум төгрөг, газрын тос олборлолт 93.6(66.8%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлсөн бол бусад ашигт малтмалын олборлолт 2.6(10.6%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 1.2(55.6%) их наяд төгрөг, үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 936.3(44.5%) тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

3. ГАДААД ХУДАЛДАА

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.3 хувиар буюу 410.4 сая ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 20.7 сая ам.доллараар эерэг гарсан байна.

3.1. Эрдэс бүтээгдэхүүний экспорт

Экспорт 770.7 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 322.9 сая ам.доллараар буюу 29.5 хувиар буурсан байна.

Төмрийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын хүдэр, баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 95.0 хувийг эзэлж байна.

3.1.1. Уул уурхай, олборлох салбар

Чулуун нүүрсний экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 228.8 сая ам.долларын 2.7 сая тн экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 103.5 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 1.2 сая тн-оор тус тус бага байна. 2019 оны мөн үед 1 тн нүүрсний хилийн дундаж үнэ 82.6 ам.доллар байсан бол 2020 оны 2 сард 82.3 ам.доллар болсон байна. Чулуун нүүрсний 96 хувийг БНХАУ руу гаргасан байна.

Зэсийн баяжмалын экспорт: 2020 оны эхний 2сарын гүйцэтгэлээр 192.2 мян.тн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 37.1 мян.тн-оор бага байна. 2019 оны мөн үед зэсийн баяжмалын дундаж үнэ 1,347.2 ам.доллар, экспорт үнийн дүн 309.0 сая ам.доллар байсан бол 2020 оны 2 сард дундаж үнэ 1,139.6 ам.доллар, үнийн дүн 219.1 сая ам.доллар болж тус тус буурсан байна.

Төмрийн хүдрийн экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1.4 сая тн буюу 98.8 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 246.0 мян.тн-оор, үнийн дүн нь 46.7 сая ам.доллараар тус тус өссөн байна. 1 тн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 69.3 ам.доллар болж, өнгөрсөн оны  мөн үеийнхээс 25.1 ам.доллараар өссөн байна.

Хайлуур жоншны экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 82.2 мян.тн буюу 20.2 сая ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үеэс 13.0 мян.тн-оор их, үнийн дүнгээр 3.1 сая ам.доллараар бага байгаа нь хайлуур жоншны экспортын дундаж үнэ 91.6 ам.доллараар буурсантай холбоотой. Хайлуур жоншны 29.4 хувийг ОХУ руу, 70.2 хувийг БНХАУ руу тус тус экспортолсон байна.

Цайрын баяжмалын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 26.4 мян.тн-д хүрсэн байна. Цайрын баяжмалын 1 тн-ыг дунджаар 1,343.2 ам.доллараар экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 54.6 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 35.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 1.0 сая ам.доллараар өссөн байна.

Молибдений баяжмалын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр үнийн дүнгээр 7.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 0.9 сая ам.доллараар буурсан байна. Молибдений баяжмалын 1 тн-ны экспортын хилийн дундаж үнэ 8,761.1 ам.доллараас 7,000.5 ам.долларт хүрч 1,760.6 ам.доллараар буурсан байна. 2020 оны эхний 2 сарын байдлаар 1,039.6 тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 103.7 тн-оор их байна. Молибдений баяжмалын 87.0 хувийг БНХАУ руу гаргасан байна.

3.1.2. Хүнд үйлдвэрийн салбар

Коксын экспорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 412.7 тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12.3 мян.тн буюу 96.8 хувиар, үнийн дүнгээр 70.0 мян.ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 2.6 сая ам.доллар буюу 97.4 хувиар тус тус буурсан байна.

Тунгаасан зэс хайлш (Катодын зэс): 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 2.1 мян.тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 600.6 тнбуюу 39.5 хувиар, үнийн дүнгээр 12.1 сая ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 3.2 сая ам.долларбуюу 36.2 хувиартус тус өссөн байна.

3.1.3. Газрын тосны салбар

Боловсруулаагүй нефтийн экспорт: 2020 оны 2 сард хорио цээрийн улмаас боловсруулаагүй нефтийн экспорт зогсож 287.7 мян.бар буюу 16.9 сая ам.доллар буюу 1 сарын гүйцэтгэл хэвэндээ байсан нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 723.6 мян.бар-иар, үнийн дүн 36.0 сая ам.доллараар тус тус бага байна. 1 бар түүхий нефтийн хилийн дундаж үнэ 52.4 ам.доллар байсан бол 2020 оны 2 сард 58.8 ам.доллар болж 6.4 ам.доллараар өссөн байна.

3.2. Эрдэс бүтээгдэхүүний импорт

Эрдэс бүтээгдэхүүний импорт 2020 эхний 2 сарын гүйцэтгэлээр 750.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 87.4 сая ам.доллараар буюу 10.4 хувиар буурсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 213.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.5 сая ам.доллараар буюу 5.7 хувиар өссөн байна.

3.2.1. Хүнд үйлдвэрийн салбар

Коксын импорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 363.0 тн болж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тоо хэмжээгээр 87.9 тн буюу 32.0 хувиар, үнийн дүнгээр 66.9 мян.ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 19.8мян.ам.доллар буюу 42.0 хувиар тус тус өссөн байна.

3.2.2. Газрын тосны салбар

Эрдэс бүтээгдэхүүний импортын 85.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна. 2020 оны эхний 2 сарын байдлаар 182.5 сая ам.долларын 282.6 мян.тн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 17.0 мян.тн буюу 5.7 хувиар буурч, үнийн дүнгээр 1.4 сая ам.доллар буюу 0.8 хувиар өссөн байна. Нефтийн бүтээгдэхүүний импортын 85.1 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 28.1 хувийг автобензин, 57.0 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

Авто бензины импорт: 2020 оны эхний 2сарын гүйцэтгэлээр 81.3 мян.тн автобензин импортолсон нь 2019 оны мөн үеийн дүнгээс 14.9 мян.тн-оор бага байна. 2019 оны мөн үед 1 тн автобензины импортын дундаж үнэ 542.2 ам.доллар байсан бол 2020 оны эхний 2 сарын байдлаар 630.7 ам.доллар болж 16.3 хувиар өссөн байна.

Дизель түлшний импорт: 2020 оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 163.1 мян.тн болж 2019 оны мөн үеийн гүйцэтгэлээс 17.7 мян.тн-оор буурсан байна. 2019 оны эхний 2 сард 1 тн дизель түлшний импортын дундаж үнэ 613.8 ам.доллар байсан бол өнгөрсөн оны мөн үед 637.8 ам.доллар болж 24.0 ам.доллар буюу 3.9 хувиар өссөн байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.9 сая ам.доллараар буурсан байна.

 

Газрын тосны олборлолтын чиглэлээр:

 

 Монгол Улсын хэмжээнднийт 6.6сая баррель(890,000 тонн)газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Энэ оны 03 дугаар сарын 18-ны байдлаар улсын хэмжээнд 445 633 баррель буюу 60 765 тонн газрын тос олборлож, 304 452 баррель буюу 41 507 тонн газрын тос экспортлож 21.3 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулаад байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр:

 

            2019 онд нийтдээ 2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлосон нь 2018 оноос 7.17 хувиар нэмэгдсэн. 2020 оны 1,2 дугаар сард нийт 305 мян.тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлоод байна.  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

-  А-80 автобензин 89;

-  Аи-92 автобензин 29;

-  Дизелийн түлш 37;

-  ТС-1 онгоцны түлш 15 хоногийн нөөцтэй байна.

 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.