Биржийн Тухай:

Монголын Уул Уурхайн Бирж ХХК нь 2009 онд Монголын нүүрс, төмрийн хүдэр, жонш олборлогч томоохон компаниудын санаачилгаар уул уурхайн бүтээгдэхүүний нийлүүлэгч, худалдан авагчдыг холбох найдвартай тогтолцоо бий болгох, зах зээлийн бодитой ханш тогтоох, арилжааны болон ханшийн мэдээллийг олон улсын зах зээлд нээлттэй зарлаж хөрөнгө оруулагчдыг найдвартай мэдээллээр хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, уул уурхайн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр байгуулсан.


Алсын хараа:
Олон улсын харилцагч компаниудад Монголын уул уурхайн салбарыг холбох гүүр, дотоод харилцагчиддаа дэлхийрүү гарах гарц нь байна.


Зорилго:

Уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, зөвлөх үйлчилгээ, ханган нийлүүлэлт, хөрөнгө оруулалтын тэргүүлэх компани болох.


Үнэт зүйлс:

  • Мэргэжлийн өндөр чадавхи, бүтээлч сэтгэлгээ
  • Харилцагчийн сэтгэл хангалуун байх ажил үйлчилгээ
  • Багийн хүч, нээлттэй харилцаа

Баримтлах зарчим:


  • Үзүүлж буй ажил үйлчилгээ бүрд чанартай, мэдлэг шингэсэн, харилцагчийн хүлээлтийг хангасан байх шалгуурыг тус тус тавих
  • Ёс зүйн хэмжээг компанийн бүхий л шатанд эрхэмлэх
  • Компанийн бүх ажилтнуудын амьдрал, мэргэжлийн хувьд өсч хөгжих боломж нөхцлөөр жигд хангах
  • Харилцагчид, хамтрагчид, ажиллагсдын хувьд мэдээллийг нээлттэй солилцож, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх


Ажлын товчоон:

Зохион байгуулсан арга хэмжээ:

-“Монголын уул уурхайн бизнес форум-2009” Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ба уул уурхайн олборлолт, баяжуулалт, ханган нийлүүлэлт сэдвээр 2009 оны 2-р сарын 11-12-нд Оросын шинжлэх ухаан соёлын төвд зохион байгуулсан. Тус форумд гадаад дотоодын 400 гаруй төлөөлөгчид оролцов.

-“Солонгос-Монголын уул уурхайн бизнес уулзалт 2009” арга хэмжээг 4-р сарын 21-нд Солонгосын Сөүл хотод зохион байгуулсан. Тус арга хэмжээнд Солонгос-Монголын 54 төлөөлөгчид оролцов.

- “MINING AWARDS-2009” Уул уурхайн шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээг Ашигт Малтмалын газартай хамтран 12-р сарын 25-нд зохион байгуулсан.

-“Хятад-Монголын Уул уурхайн бизнес уулзалт-2010” арга хэмжээг 3-р сарын 21-нд Улаанбаатар хотод, Баянгол ресторанд зохион байгуулсан.Тус арга хэмжээнд Хятад-Монголын 86 төлөөлөгчид оролцов.

-Уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны гэрээний “Mining contracter” семинарын арга хэмжээг 2010 оны 7-р сарын 5-нд Чингис хаан зочид буудалд зохион байгуулсан. Тус семинарт Монголын 60 гаруй төлөөлөгчид оролцов.

-“MINING AWARDS-2010” Уул уурхайн шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээг Ашигт Малтмалын газартай хамтран 12-р сарын 16-нд зохион байгуулсан.

-“Хятад-Монголын уул уурхайн хөрөнгө оруулагчдын форум” Чайна Майнинг Клубтэй хамтран Бээжин хотноо “World Business Hotel”-ын хурлын танхимд 2011 оны 3-р сарын 24-25-нд зохион байгуулав.

-“Trade Mongolia 2011” олон улсын хөрөнгийн зах зээлийн анхдугаар чуулга уулзалтыг 6-р сарын 3-нд “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулав. Тус форумд гадаад, дотоодын 250 гаруй төлөөлөгчид оролцов.

-“Miner and Supplier 2011” уул уурхайн ханган нийлүүлэгчдийн форумыг 7-р сарын 8-нд “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгуулав. Тус форумд гадаад, дотоодын 250 гаруй төлөөлөгчид оролцов.

-     - “Герман-Монголын уул уурхайн бизнес уулзалт 2011”-ийг “Кэмпински зочид буудалд 9-р сарын 26-28-ны хооронд зохион байгуулав.      

-     - ЭБЭХЯ, Ашигт малтмалын газартай хамтран “MINING AWARDS-2011” Уул уурхайн шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээг 12-р сарын 21-нд зохион байгуулав.

-     - УУЯ, Ашигт малтмалын газартай хамтран “MINING AWARDS-2012” Уул уурхайн шилдэгүүдийг шалгаруулах арга хэмжээг 12-р сарын 25-нд зохион байгуулав.

     - “Miner and Supplier 2012” уул уурхайн ханган нийлүүлэгчдийн форумыг3-р сарын 14-15-нд “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгуулав. Тус форумд гадаад, дотоодын 350 гаруй төлөөлөгчид оролцов.

     -“Miner and Supplier 2013” уул уурхайн ханган нийлүүлэгчдийн форумыг3-р сарын 13-14-нд “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгуулав. Тус форумд гадаад, дотоодын 250 гаруй төлөөлөгчид оролцов.

-“Miner and Supplier 2014” уул уурхайн ханган нийлүүлэгчдийн форумыг3-р сарын 16-17-нд “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгуулав. Тус форумд гадаад, дотоодын 200 гаруй төлөөлөгчид оролцов.

    - “Miner and Supplier 2016” уул уурхайн ханган нийлүүлэгчдийн форумыг3-р сарын 25-нд “Чингис хаан” зочид буудалд амжилттай зохион байгуулав. Тус форумд гадаад, дотоодын 380 гаруй төлөөлөгчид оролцов.

-    - “Уурхайчдын спортын их наадам 2016” 5-р сарын 28-29, 11-р сарын 5-6-ны хооронд зохион байгуулав.     

-    - “MongoliaGold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын хурал, үзэсгэлэнг 3-р сарын 17-нд амжилттай зохион байгуулав. Тус форумд гадаад, дотоодын 400 гаруй төлөөлөгчид оролцов.


Судалгааны ажил:

-“Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн судалгаа 2010-2011”

-Төмрийн баяжмал болон нүүрс худалдан авах олон улсын болон Монголын худалдааны гэрээний судалгаа.

-“Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн судалгаа 2010-2011” судалгааны ажлыг 6-р сарын 20-нд хийж дуусгав.


Хэвлэл, мэдээллийн ажил:

-“Монголын Уул Уурхайн Бизнесийн Нэгдсэн Лавлах-2009-2010” номыг 2009 оны 5-р сарын 30-нд эрхлэн гаргасан

- “Уул уурхайн мэдээ” сонинг 2009 оны 10-р сараас эхлэн эрхлэн гаргаж байна. Тус сонин нь сард 3 дугаар гардаг.

-“Монголын уул Уурхайн Бизнесийн Нэгдсэн Лавлах-2010-2011” номыг 2010 оны 4-р сарын 30-нд эрхлэн гаргасан.

-     -“Боловсрол суваг” телевиз, ЭБЭХЯ, Ашигт малтмалын газартай хамтран “Уул Уурхайн боловсрол” нэвтрүүлгийг 10-р сарын 1-нээс эхлэн долоо хоног бүр бэлтгэн хийж эфирээр цацаж эхлэв.

- "Уул уурхайн аюулгүй үйл ажиллагаа 2015" баримтат кино.

-     -"Уул уурхай ба Нөхөн сэргээлт 2012", "Уул уурхай ба Нөхөн сэргээлт 2014", “Нөхөн сэргээлт ба Уурхайн хаалт 2016” баримтат киног хийж телевизүүдээр цацав.


БРОШУР ТАТАХ


 


 
Эхлэл | Бидний тухай | Сурталчилгаа байршуулах | Холбоо барих
Developed by Gosmart TM Co.,Ltd
Copyright © Mongolian mining exchange All Rights Reserved.